Шинэ үеийн Шинэ шийдэл

Дусал брэнд

Дусал нэрийг "Далайд дусал нэмэр" гэсэн утгаар өгсөн. Энэ бол өмнө хэрэглэж байсан уламжлалт угаалгын нунтгаас ялгаатай шинэлэг бүтээгдэхүүн юм. Нимгэн, хөнгөн, усанд хурдан уусдаг цаасан хэлбэрт оруулсан байгалийн гаралтай угаалгын нунтаг юм.

Цагаан, хар болон өнгөтэй хувцсыг халуун эсвэл хүйтэн усанд аль алинд нь угааж болдог минимал хэрэглээ.

Бид хялбар, эко хэрэглээг хэрэглэгчдэд ойртуулж, хог хаягдлыг багасгаж, эх дэлхийгээ хамгаалахад хувь нэмэр оруулах эрхэм хүсэлтэй.

дэлгэрэнгүй

Олон улсын Сертификат

  • Европын холбооны REACH сертификат нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хортой химийн бодисоос хамгаалах зорилготой бий болсон. Энэ нь манай бүтээгдэхүүн химийн хортой бодис агуулаагүйг нотолж байна.
  • Угаалгын цаасан нунтаг нь байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр байгалийн жамаар задардаг гэдгийг Олон улсын OECD-301B стандартаар баталгаажуулсан.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын гэрчилгээ ISO 9001 нь Байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй, чанартай, хэрэглэгчийн шаардлагыг хангахуйц түвшинд явуулж буйг баталгаажуулсан сертификат.

dusalbrand-ийн онцлог

  • 0% - Хуванцар
  • 0% - Бичил хуванцар
  • 0% - Цавуулаг
  • 0% - Өтгөрүүлэгч
  • 0% - Хлор, фосфат
  • 0% - Будагч бодис
  • 0% - Цайруулагч
  • 0% - Хог хаягдал
САГСАНД ХИЙХ

Сав баглаа боодол

Хуванцар сав баглаа боодол нь хөрсөнд задардаггүй, олон жилийн турш удаан хугацаанд байгальд хортой бодис ялгаруулдаг. Тиймээс гялгар уут, хуванцар сав баглаа боодлын хэрэглээг багасгаж байгальдаа ээлтэй амьдарцгаая.

Агаарын бохирдол

Цаасан угаалгын нунтаг нь бусад ердийн угаалгын нунтагтай харьцуулахад овор хэмжээгээрээ 96% бага зай эзэлдэг тул тээвэрлэхэд зарцуулагдах нүүрс төрөгчийн хийн ялгаруулалтыг эрс багасгаж, хүлэмжийн хийг бууруулах давуу талтай.

Уламжлалт угаалгын нунтаг

Нунтаг угаалгын бодис нь: 20–30°C-аас доош хэмийн усанд бүрэн уусдаггүй, үлдэгдэл нь хувцсанд цагаан толбо үлдээж, гарт хүрэх үед хуурайшилт, харшил, загатналт үүсгэн арьс цочрооно. 

Шингэн угаалгын нунтаг нь: 30–70% нь ус, үлдсэн хувь нь химийн найрлага бүхий будагч бодис, хөөсрүүлэгч, үнэртүүлэгч, өтгөрүүлэгч, цайруулагч агуулдаг. Хэт хүйтэн орчинд өтгөрч, хэт халуунд найрлага нь салж үр нөлөө буурах магадлалтай.

Гелэн угаалгын нунтаг нь: Өтгөн бүтэцтэй тул хүйтэн усанд уусалт удаан, бодисын үлдэгдэл хувцсан дээр үлддэг, өтгөрүүлэгч, үнэртүүлэгч, хадгалагч бодисууд ихтэй.

Дэлгэрэнгүй

Бичил хуванцрын хор нөлөө

Бидний хэрэглэдэг ихэнх угаалгын нунтгууд бичил хуванцар агуулдаг. Цэвэрлэгээний үр дүнг сайжруулах, бөөгнөрөхөөс сэргийлж, чийг татахгүй байлгах, хөөс үнэр өнгийг удаан барих зэрэг зорилгоор бичил хуванцар нэмж өгдөг байна. Бичил хуванцрууд нь 1 мм-ээс бага хэмжээтэй , байгальд задардаггүй. Ус цэвэрлэх байгууламжаар бүрэн шүүгдэхгүй газрын хөрс, гол нуур луу нийлдэг. Тэдгээрийг мал амьтан, усны амьтад идсэнээр эргээд бидний хоолны ширээн дээр ирдэг. Улмаар бидний эд эрхтэнд нэвтэрч түүгээр ч зогсохгүй хүний цуснаас илэрдэг байна. Тэд дааврын тэнцвэрийг алдагдуулах химийн хорт бодисыг агуулж байдаг.

Дэлгэрэнгүй

Түгээмэл асуулт хариулт

Угаалгын цаасан нунтагийг халуун ба хүйтэн усанд угааж болох уу?

Тийм, ямар ч усанд хурдан уусдаг төдийгүй, хэр толбыг сайн арилгана.

Гар угаалганд тохиромжтой юу ?

Тийм, гар угаалга болон хагас, бүрэн автомат угаалгын машинд тохиромжтой.

Хэдэн хэмийн /градусын/ усанд угаахад зориулагдсан бэ?

Бүх температурын халуун болон хүйтэн усанд угааж болно.

Хэрхэн угаалгын бүтээгдэхүүнээ ашиглах билээ?

Хагас болон бүрэн автомат угаалгын машинаар угаах бол:

  • алхам 1 - угаалгын машиндаа угаах хувцсаа хийнэ
  • алхам 2- угаалгын цаасаа угаах гэж байгаа хувцас дээрээ тавина
  • алхам 3- угаалгын машинаа хаагаад ажиллуулана

Гараар угаах бол:

  • алхам 1- савандаа усаа дүүргэж хийнэ
  • алхам 2-угаалгын цаасаа усандаа хийгээд уусгана
  • алхам 3- угаах хувцсаа хийгээд дэвтээгээд угаана.

Угаалга хийхдээ хэдэн угаалгын цаас хэрэглэх вэ?

  • 0 - 2 кг хувцсанд 1 ш цаас
  • 3 - 5 кг хувцсанд 2 ш цаас
  • 6 - 8 кг хувцсанд 3 ш цаас

Орц найрлаганд амьтны гаралтай найрлага бий юу?

Байхгүй, бүх найрлага ургамлын найрлагатай.

Толбо хэр арилгадаг вэ?

Зарим төрлийн хүнсний үлдэгдэл, хөлс таагүй үнэрийг арилгана. Тухайн толботой хэсгийг угаалгын машинд хийхээс өмнө цаасан угаалгын нунтгийг усанд уусган 10-20 минут дэвтээн угаагаарай.

Эмзэг арьстай хүмүүст тохиромжтой юу?

Тийм, найрлаганд нь химийн аюултай ямар ч бодис ороогүй учраас эмзэг мэдрэмтгий арьстай хүн хэрэглэхэд аюулгүй.

Хадгалах хугацаа хэр урт вэ?

Үйлдвэрлэсэн он сар өдрөөс хойш 24 сар буюу 2 жил хадгалж болно.

Угаалгын цаасан нунтаг нь цавуулаг /gluten/ агуулсан уу?

Үгүй, манай угаалгын цаас цавуулаг болон өтгөрүүлэгч агуулаагүй.

Угаалгын цаасан нунтагны орц найрлаганд юу орсон бэ?

Байгалийн гаралтай ургамлын найрлагатай: Кокосны тосны спирт, байгалийн ургамлын тос, кокосны тосны ханд, ионжуулсан ус.

Хэр хөөсөрдөг вэ?

Орц найрлаганд хөөсрүүлэх химийн бодис ороогүй тул бусад угаалгын бүтээгдэхүүн шиг их хөөсрөхгүй ч таны хувцас хэрэглэлийг сайн угааж цэвэрхэн болгоно.

Хурц үнэртэй юу?

Хурч үнэргүй. Угаасны дараа хувцсанд үнэр шингээгүй цэвэрхэн зөөлөн мэдрэмж өгнө.

Хаана үйлдвэрлэсэн бэ?

Европын холбооны болон Олон улсын шаардлагыг хангасан BSCI болон GB/T 19001-2016, ISO 9001:2015 сертификаттай орчинд, стандарт технологийн дагуу БНХАУ-ын Flypowers Enterprice CO.,Ltd үйлдвэрт үйлдвэрлэсэн.

Танай бүтээгдэхүүнд эрүүл ахуйн ямар нэг гэрчилгээ байгаа юу?

Байгаа. Үүнд: EU болон олон улсын шаарлага хангасан ISO-9001, MSDS, BSCI, ROHS, REACH, OECD-301B, SGS, BRC, SDS.

Хүргэлтийн мэдээлэл

Улаанбаатар хотод бүс харгалзахгүйгээр 24-48 цагийн дотор шуурхай хүргэнэ. Хүргэлтийн зардал 6000₮